"Аэробик Гимнастикийн Ази Тивийн Аварга Шалгаруулах VI Тэмцээн"

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аэробик гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах VI тэмцээн Улаанбаатар хотноо 2017 оны есдүгээр сарын 13-18 нд Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулна.

Энэхүү тэмцээнд нийт 10 орны 210 гаруй тамирчид 12-14 нас, 15-17 нас, 18-аас дээш гэсэн гурван насны ангилалд долоо төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодруулах юм. Тухайлбал, аэробик гимнастикийн ганцаарчилсан эмэгтэй болон эрэгтэй, хосын төрөл, гурвалсан, багийн төрөл, аэробик бүжгийн төрөл, степ аэробик гэсэн төрлөөр өрсөлдөнө.

Монгол Улсын нийслэлд болох энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд. БНХАУ-аас 19, Хонконгоос-11, Энэтхэг улсаас 21, Иран улсаас найм, Япон улсаас-15,  БНСУ-аас15, Филиппин улсаас-10, Узбекстан улсаас-6. БНВУ-31, Монгол улсаас 70 хүний бүрэлдэхүүнтэй нийт 10 улсын баг оролцохоор мэдүүлгээ өгсөн байна.

Энэхүү тэмцээнд хүрэлцэн ирэх хүндэт зочдыг танилцуулахад, Олон улсын гимнастикийн холбооны аэробик гимнастикийн Техникийн хорооны ерөнхийлөгч, ноён Сержео Гарсиа Алказар (Испани), Азийн гимнастикийн холбооны дэд ерөнхийлөгч, ноён Прадхан Дхруба Бахадур (Непал) Азийн гимнастикийн холбооны аэробик гимнастикийн техникийн хорооны ерөнхийлөгч хатагтай Тамми Яги-Китагава (Япон) нар байх юм.

Тэмцээний зохион байгуулах хороо даргаар Монголын гимнастикийн холбооны ерөнхийлөгч Б.Лхагважав, Дэд даргаар Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц ажиллаж байгаа бол Нарийн бичгийн даргаар МГХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат томилогджээ.

Монголд анх удаа болж байгаа аэробик гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг “Говь”, “АПУ”, “Урбанек”, Туушин зочид буудал, "Буянт- Ухаа Спортын Ордон" зэрэг манай улсын 20 шахам компани, байгууллага ивээн тэтгэж, хамтран зохион байгуулан дэмжиж байна.

00DTWTrNKIQHCih.jpg4vMit5IUnGfYCON.jpgNUgAgOSGAlHxH5H.jpg09SSxggYjvOX7oa.jpg

0 Comments

Сэтгэгдэл бичих

captcha

Хамртан ажилладаг байгууллагууд

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit, sed do eiusmod tempor incididunt ut
et dolore magna aliqua. Ut enim ad minim veniam

Захиалга өгөх?

Холбогдох утас: +51-282126, 88084251, 99073248

Бидэнтэй холбогдох