"МОНГОЛ УЛСАД АЙЛЧЛАН ИРЭХ 3000 МАНЛАЙЛАГЧ, БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЗАЛУУСТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖ"

МОНГОЛ УЛСАД АЙЛЧЛАН ИРЭХ 3000 МАНЛАЙЛАГЧ, БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЗАЛУУСТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖ

2017 оны 6 дугаар сард Жэй Си Ай 2017 АСПАК буюу Жэй Си Ай байгууллагын Ази Номхон Далайн Чуулганаар дэлхийн 40 гаруй улсаас 3000 илүү залуу бизнес эрхлэгч залуус Монгол улсад хуран чуулах энэхүү нүсэр арга хэмжээг Жэй Си Ай Монгол байгууллага зохион байгуулах бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна.

Энэхүү арга хэмжээ нь нийт зочдын тоогоороо Монгол улсад зохион байгуулагдсан АСЕМ арга хэмжээний дараа орох томоохон арга хэмжээ бөгөөд зочдын манай улсад ирж буй зорилго, зохион байгуулалтын хувьд шинэлэг “Бизнес аялал” (MICE) хэлбэрээр болох юм.

Япон, Солонгос, Тайван, Малайз зэрэг 40 гаруй орнуудын залуу бизнесмэнүүд уг арга хэмжээнд ирэхдээ Жэй Си Ай байгууллагын хурал, арга хэмжээнд оролцонгоо Монгол улсын бизнес эрхлэгч залуустай болон бизнесийн орчинтой танилцах, манай улсын нийслэл, соёл зан заншлыг сонирхож, хөдөө орон нутгийн үзэсгэлэнт байгалаар аялах болно.

Уг арга хэмжээний зохион байгуулалт 2 жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд JCI Монгол байгууллагын салбар байгууллага бүрээс томилогдсон 200 орчим гишүүд идэвхитэй ажиллаж байна.

Жэй Си Ай 2017 АСПАК арга хэмжээ нь олон тооны зочдыг нэг цаг үед Улаанбаатар хотноо хүлээн авч зохион байгуулж байгаа учир Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй ААН, албан байгууллага, хувь хүмүүстэй бүх талаар хамтарч ажиллаж байна. Одоогийн байдлаар МИАТ, “АПУ” ХК, “Шунхлай” ХХК, “Скайтель”, “MSC”, “Голомт банк”, “Говь” ХК зэрэг үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд болон 40 орчим зочид буудал, 70 гаруй ресторантай хамтран ажиллахаар тохиролцож, 200 гаруй сайн дурынхантай хамтран ажиллахаар байгаа юм.

Энэхүү үйл ажиллагаа нь хэдийгээр олон улсын томоохон арга хэмжээ боловч төр засгийн төсвөөс мөнгөн хэлбэрээр дэмжлэг авдаггүй, иргэдийн амьдралын хэв маягт бүсчилж хөдөлгөөн хорих, зам хаах зэрэг асуудал үүсгэхгүй ба харин ард иргэдээсээ нийт ирж байгаа зочдод найрсаг хандахыг уриалж байгаа билээ.

Дээр дурьдсан дагуу Монгол улсын хувьд хамгийн олон зочинг нэг дор угтаж авч байгаа хоёрдох том арга хэмжээ бөгөөд ийм томоохон арга хэмжээг удаа дараа зохион байгуулах нь Монгол улсын нэр хүндэд сайнаар нөлөөлж, олон улсын хурлууд бизнес уулзалтуудыг зохион байгуулах туршлагатай болсоноор Монгол улсад “Бизнес аялал” буюу MICE чиглэлийн аялал жуучлал хөгжих нь дамжиггүй бизээ.

JCI Монгол байгуулага нь 1992 онд үүсгэн байгуулагдан хөгжиж ирсэн ба олон улсын арга хэмжээнд идэвхитэй үйл ажиллагаа явуулж, JCI Монгол байгууллагын гишүүд Дэлхийн JCI байгууллагад удирдах албан тушаал хашиж, Дэлхийн 1 сая гаруй гишүүдийг манлайлахад гар бие оролцож иржээ. Ийнхүү Дэлхийн JCI байгууллагад JCI Монгол байгууллагын залуусын ур чадвар хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэнээр 2012 онд Дэлхийн JCI байгууллагын Тэргүүн Дэд Ерөнхийлөгчөөр JCI Монгол байгууллагын 2009 оны Үндэсний Ерөнхийлөгч Ө.Батбаяр ажиллаж тухайн онд Хонгконгд зохион байгуулагдсан Жэй Си Ай 2012 АСПАК арга хэмжээг удирдан зохион байгуулж, өнөөг хүртэлх хугацаанд олон тооны залуус Дэлхийн JCI байгууллагын албан тушаалуудыг хариуцлагатайгаар хашиж байна.

JCI Монгол байгууллага нь хөгжлийн 26 жилийн түүхэндээ 800 гаруй гишүүнтэй болж, гишүүддээ танхимаар олгох боломжгүй манлайлалын, бизнесийн зэрэг практик сургалтуудыг зохион байгуулах, гадаад болон дотоод харилцаа холбоог нь хөгжүүлэх, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх орчинг бий болгож, төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан нийгмийн хөгжилд хувь нэмэрээ оруулж яваа хувь хүний хөгжилд бодитой нөлөө үзүүлдэг байгууллага юм.

JCI байгууллага нь НҮБ-ын хамтрагч байгууллагын хувьд Тогтвортой хөгжлийн зорилтод чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд JCI Монгол байгууллага 26 жилийн хугацаанд 300 гаруй төслүүдийг Монгол улсдаа хэрэгжүүлжээ. 2017 онд JCI Монгол болон 13 салбар байгууллагууд нь 30 орчим төслүүдийг эхлүүлэн хэрэгжүүлж байгаа ба эдгээр төслүүдээс заримыг дурьдвал:

1.Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран хэрэгжүүлдэг “Save Life” төсөл. Уг төсөл нь нярайн эндэгдлийн бууруулах зорилготой бөгөөд дутуу нярайн эндэгдлийг 2016 онд 4 дахин бууруулсан үр дүн үзүүлсэн. 2017 оны төслийн нээлт Хүүхдийн баяраар болж эх хүүхдүүдээ дахин нэг бэлэг барихаар ажиллаж байна.

2.JCI Гарден төсөл нь 2013 оноос эхэлж өнөөдрийн байдлаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 5000м2 талбайд тохижилтын ажлыг дуусган Улаанбаатар хотын иргэдийг амрах бүсэд өөрийн хувь нэмрээ бодитойгоор орууллаа.

3.Амьдрал бэлэглэе төсөл. Монгол улсад 8 дахь жилээ хэрэгжүүлж байгаа энэхүү төслийн хүрээнд цусны доноруудын тоо нэмэгдэж, доноруудын өдөртэй болж, улмаар Монгол улсын цусны төвийн нөөцийг хэмжээг хэд дахин нэмэгдүүлж чадсан.

4.Тэмүүлэл төсөл. Дархан аймгийн ЗДТГазартай хамтран хэрэгжүүлдэг уг төслөөр Дархан хотын хүүхдийн цэцэрлэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ангийг нээж, тохижуулан мэргэжлийн багшийн асуудлыг шийдвэрлэжээ.

5.Хотын шийдэл төсөл. Уг төсөл нь 2013 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнөөгийн та бидний мэдэх Traffic paparazi зэрэг замын түгжрэлийн асуудалд тодорхой шийдлийг нэвтрүүлж энэ онд хог хаягдлын шийдлийг боловсронгуй болгохоор ажиллаж байна.

Ийнхүү хувь хүний хөгжлөөр дамжуулан нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах эрхэм зорилготой байгууллагын өчигдрөөсөө өнөөдөр нь илүү, өнөөдрөөсөө маргааш нь илүү хөгжих тэмүүлэлтэй залуус Монгол улсад чуулах юм. Та ч гэсэн энэ залуусын нэгдэл нэгдэж улс эх орон, нийгмийнхээ хөгжилд гар бие оролцох боломж нээлттэй.

3lWLKuh3of5xXVj.JPGjarP8F002NC5SH0.JPGm73wNGoVZarcSoy.jpgkFqnMv5lSY9LebQ.jpgDKZXmrD7A5eUgWC.jpgoQtlG8JBr78LFcF.jpgE7aSBOhxL6rhIHO.jpgupzEDnR9IyUMTw1.jpgnASavWdr7cZG1dd.jpgIANTKi0jzttGiXE.jpgeMjgg3YcgOMqIVj.jpg6aFwhUyYUT8qryD.jpg
BEO4YUYsdfK45oZ.JPGdXPeUAL3u8iFoCA.JPG0tV8c1YK60WB8Qi.JPG
4r6XQXSDVI5vg9A.jpg

0 Comments

Сэтгэгдэл бичих

captcha

Хамртан ажилладаг байгууллагууд

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit, sed do eiusmod tempor incididunt ut
et dolore magna aliqua. Ut enim ad minim veniam

Захиалга өгөх?

Холбогдох утас: +51-282126, 88084251, 99073248

Бидэнтэй холбогдох