"Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө"

Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын

аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө

            Улаанбаатар хотноо 5-р сарын 20-25 хооронд Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулагдсан азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд азийн волейболын холбоонд харъяалалтай 7 баг оролцлоо. Тэмцээний өмнө БНХАУ оролцохоо мэдүүлээд байсан хэдий ч тэмцээний өмнөхөн оролцох боломжгүйгээ илэрхийлж тэмцээн 7 багийн хооронд явагдсан юм.

 

            Багууд 2 хэсэгт хуваагдан өрсөлдсөн бөгөөд A хэсгийг Япон болон Тайваний багууд тэргүүлсэн бол B хэсгийг БНСУ, Монголын шигшээ багууд тэргүүлж дуусгасан юм. Улмаар тэмцээний сүүлийн шатны тоглолтуудын үр дүнд БНАСАУ 5-р байр, Хонг Конг 6-р байр, Макаогийн шигшээ баг 7-р байраг эзэлсэн. Харин манай монголын шигшээ баг хагас шигшээд Японы багт 3:0-ийн харьцаатайгаар хожигдож түрүүлэх боломжоо алдсан. Тус тоглолтонд Монголын шигшээ багийн дөрвөн тоглогч бага зэргийн бэртэл болон зовиуртайгаар оролцсон нь хожиход том саад болсон гэж хэлж болно. Улмаар манай шигшээ баг хүрлийн төлөө БНСУ-тай тоглож мөн 3:0-ээр ялагдал хүлээснээр 4-р байранд орж тэмцээнээ өндөрлүүллээ.

 

            Тэмцээний шигшээ тоглолт Япон болон Тайваний багуудын хооронд явагдлаа. Тайваний баг тоглолтын эхнээс илүүрхэж байсан хэдий боловч багийн гол тоглогч Ванг бэртэл авснаар хүнд байдалд орж улмаар 3:1-ийн харьцаатайгаар ялагдал хүлээж мөнгөн медалийн эзэд болсон байна. Үр дүн зөрүүтэй өндөрлөсөн хэдий боловч тэмцээний үе бүрийн тооны харьцаа тун ойрхон өндөрлөсөн юм. Эхний үе 31:29, сүүлийн үе 27:25-аар өндөрлөсөн нь тоглолт ямар сонирхолтой үргэлжилснийг илэрхийлэх биз ээ.

 

            Хаалтын ажиллагааны үеэр тэмцээний MVP буюу шилдэг тоглогчийг сэтгүүлчдийн саналаар тодруулсан бөгөөд санал асуулгаар аварга авсан Японы шигшээ багийн Отакэ Хиссэй тодорлоо. Шилдэг дасгалжуулагчаар мөн л Японы шигшээ багийн ахлах дасгалжуулагч тодорсон байна.

 

            Энэхүү азийн зүүн бүсийн тэмцээн нь 2 жилд нэг удаагаа зохион байгуулагддаг бөгөөд дараагийн тэмцээн 2019 онд зохион байгуулагдана.

 

ZHYNvtpI84sQI0g.jpgHD4JxC0KFDB9IcQ.JPGWuC2HQnJS9FoR5o.JPGuXdMqIBmcmWMiTG.jpg

0 Comments

Сэтгэгдэл бичих

captcha

Хамртан ажилладаг байгууллагууд

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit, sed do eiusmod tempor incididunt ut
et dolore magna aliqua. Ut enim ad minim veniam

Захиалга өгөх?

Холбогдох утас: +51-282126, 88084251, 99073248

Бидэнтэй холбогдох